ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачааг өнөөдөр олгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-30

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг нислэг үйлдсэн дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь өнөөдрөөс эхлэн олгож эхэлжээ.

Ачаа олгох хуваарь:

2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;

2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;

2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;

2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгох аж. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн УОК-оос тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан. Иймээс тул гаалийн байгууллага тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсон байна. Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.