ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Амарсайхан: Баар, фитнес, соёл урлагийн газрын хөл хориог сунгана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-30

Хотын дарга С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийж байхаа мэдэгдсэн. Тэгвэл энэ долоо хоногийн мэдээллээ өнөөдөр хийж, коронавирусийн тархалттай холбогдуулан баар, фитнес, саун, бассейн соёл урлагийн газруудын хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэснийг танилцууллаа. Энэ талаар хэлэхдээ “Стандартад нийцсэн фитнес, саун, соёл урлагийн газарт 2-3 хүн цуглаж болох юм гэж тооцоолж, мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөж, нээхээр төлөвлөж байсан. Гэвч коронавирусийн тархалтын хоёр дахь үе шат Европоос Ази руу орж ирж байгаа тул бид өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ” гэв.

Хөл хорионы дэг журмыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байгаа гэдгийг мэдээлсэн юм. Ирэх сарын 01-нээс эхлэн хорооны ахлагч нар байцаагчийн эрхтэйгээр буюу  торгох эрхтэйгээр эргүүлийн ажлыг хийж гүйцэтгэж эхлэхийн энэ үеэр мэдэгдлээ.