Маркус Смартын коронавирус эдгэрчээ

Б.ГАНЗОРИГ
2020-03-30

NBA-ын тамирчид 18 хоногийн өмнөөс коронавирусийнн халдвар авсан бөгөөд тоглолтуудыг хойшлуулсан билээ. Тэгвэл Бостон Селтикс багийн тоглогч Маркус Смарт тус вирусыг тусаад байсан бөгөөд өнгөрсөн шөнө тэрбээр өөрийн твиттер хуудсаараа өөрийгөө эдгэсэн тухай жиргэжээ.

Түүний өмнө Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гобер нь NBA-ын тоглогчдоос анх коронавирусийг туссан хүн бөгөөд түүний дараа багийн хамтрагч Донован Мичелээс тус вирус илэрсэн ч хоёр хоногийн өмнө эдгэсэн тухай нийтэлсэн билээ.

Corona Free as of two days ago. Cleared by Mass Dept of Health.
Thanks for everyone’s thoughts and prayers and I’m doing the same for everyone that’s been effected by this. Stay safe and stay together- apart!
Much love!

— marcus smart (@smart_MS3) March 30, 2020