ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-30

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч энэ сарын 27-ны өдөр хянан хэлэлцсэн билээ. 

Улмаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасны дагуу уг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авсан байдаг. 

 Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэн шүүгчийн захиарамжаар яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Тэгвэл энэхүү захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргаснаар гомдлыг өнөөдөр хянан хэлэлцжээ. Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Яллалт нарыг оролцуулан хийж, энэ сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.