ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Итали улсад коронавирусийн халдвараар 63 эмч нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-31

Итали улсад гуравдугаар сарын 29-ний байдлаар нийт 9000 орчим эмч, сувилагч коронавирусийн халдвараар өвчилсн бол 63 эмч нас барсан тулаар тус улсын эмч нарын холбооноос мэдээлжээ. Улмаар эмнэлгийн ажилтнуудыг тогтмол шинжилгээнд хамруулж, амны хаалт болон хувцас хэрэгслээр хангахыг засгийн газраас шаардаж байгаа аж. Харин Испани улсын хувьд даваа гарагийн байдлаар 85195 хүн халдвар авснаас 14 хувь буюу 12298 нь эмнэлгийн ажилтнууд байна. Испани улсад гуравдугаар сарын 14-нөөс эхлэн орон даяар хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа. Үүнээс Мадрид, Каталони хотууд хямралд хамгийн ихээр өртөж байгаа ажээ.