ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүдлийн шувуудаар халдвар дамжих эрсдэлтэй тул хүүхдээ гаргахгүй байхыг анхаарууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-31

Дэлхий дахинаа хурдтай тархаж буй коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн гэдгийн ДЭМБ мэдэгдэж буй. Тиймээс гэр, ажлны байр, гаднах орчид ариутгал халдваргүйжүүлэлт хийх нь зүйтэй юм. Энэ талаар Хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Монгол Улсад коронавирус дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой.

Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ойлгож хамтарч ажиллахыг хүсэж байна. Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай” гэдгийн анхаарууллаа.