ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Буянжаргал: Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-31

Дэлхийн дахинаа тархаж буй коронавирусийн халдвар 24 цагийн дотор  шинээр хоёр улсад бүртгэдсэнээр нийт 204 улсад бүртгэгдээд байна.  ЭМЯ-аас мэдээлж буйгаар  коронавирусийн  халдварын тархалтын судалгааг олон улмын эрдэмтэн судлаачид хийсээр байгаа бөгөөд халдвар дуслаар буюу халдвартай хүн ханиахад агаарт тархаж бусдад халдварлаж байгаа нь батлагджээ. Мөн тэдний судласнаар  0-18 насны хүүхдүүд хүндээр өвчлөхгүй, халдвар тараагч болж байгаа гэв. Өтгөн мөрийн замаар халдвар тархах нь нэмэгдсээр байгаа учраас  суултуурын тагийг таглаж усаа татах нь халдвараас сэргийлэхэд ач холбогдолтойг хэлжээ. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа 

-Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор 812 хүн нас барж  халдварын 4,050 тохиолдол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 12-ноос хойшхи хамгийн цөөн тохиолдол блдж байна. Харин АНУ-д нийт халдварын тоо 160,000-д хүрч, нас баралт 500 гаруй бүртгэгдлээ.  Түүнчлэн хэрэглэсэн N95 амны хаалтыг ариутган, дахин хэрэглэх боломжтой технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгосон байна. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тоннын N95 амны хаалтыг ариутгах боломжтой бөгөөд  энэ машинаар нэг амны хаалтыг 20 удаа хэрэглэх боломжтой юм. Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирснээс болж халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс халдварын голомт бүрэн устаагүй гэж үзсэн тул хичээлийн шинэ жилийг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлүүлж, сургалтыг цахимаар явуулахаар болсон

 

 ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа

- ДЭМБ-ын гуравдугаар сарын 30-ны мэдээллээр дэлхий дахинаа нийт 697.244 тохиолдол бүртгэгдэж  33.257 хүн өвчний улмаас нас бараад  байна.  Шинж тэмдэггүй тохиолдлын тоо зарим оронд бүртгэгдсэн. Үүсээд буй нөхцөл  байдал улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүргэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

-Эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжсэн. Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2310 хүн тусгаарлагдаж байгаагаас жирэмсэн эх 43, тав хүртэлх насны 56 хүүхэд бий.  Тусгаарлагдаж буй иргэдээс гомдол ирж байна. Өрөө жижигхэн байна, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо зодолдож байна. Иргэд эмчээрээ хоолоо зөөлгөж, эмчийнхээ өөдөөс вареньтай талх шидэж байна. Иргэд хариуцлага ухамсартай хандмаар байна. Эрүүл мэндийн салбарынхан иргэдийнхээ төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Энэ өвчин  дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн, иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

-2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээний хариу сөрөг  буюу коронавирус илрээгүй.  Манайд  хэвтэн эмчлүүлж байгаа халдвартай монгол болон франц иргэнд захиа ирсэн. Сайхан сэтгэл гаргаж эх орондоо авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа. Өөрсдийн иргэдээ харж чадахгүй байгаа дэлхийн улс орнуудыг бид  харж байгаа. Бие биенээ муу үгээр хэлж, ажил үүрэгт битгий муугаар нөлөөлөөчээ гэж хэлмээр байна.