ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүгийн зургаан хэргийг прокурорт шилжүүлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-31

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс дөрвөн гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж, шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 528 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 15 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, 507 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 443, мөрдөн байцаалтын 64 хэрэг байна.