ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөвлөмж: Шар өвсний түймрээс сэргийлье

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-01

   Ой хээрийн гал түймрээс урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн ойн эргүүлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа аж. Дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар шар өвсний дөрвөн дуудлага иржээ. Ард иргэд  хашаа хороогоо цэвэрлэх гээд шар өвсөө шатааж байгаагаас гал алдах эрсдэл үүсдэг байна. Шар өвсөө шатаах шаардлаггүй зөвхөн хогонд ачуулах хэрэгтэйг, гал алдсанаар өөрийн болон бусдын эд хөрөнгөнд аюул учруулах тохиолдол илэрч байгааг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн ахлах байцаагч хошууч н.Ариунболд анхаарууллаа. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагддаг байгаа.

Зөрчлийн тухай хуулийн  5.14.4.1 дэх заалтад иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй гэсэн заалт байгаа. Энэ нь иргэнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр мөн дээрээс нь гарсан хохирол нөхөн төлбөрийг барагдуулна гэж заасан. Тэгэхээр ард иргэд маань өнжмөл шар өвсийг шатаахгүй байх хэрэгтэй юм.

2019 онд дүүргийн хэмжээнд 679 түймэр бүртгэгджээ. Үүнээс 19 нь шар өвсний түймэр байсан байна. 2020 он гараад 84 түймэрийн дуудлагатай үүнээс дөрвөн шар өвсний түймэр бүртгэгджээ. Мөн ард иргэд маань бага насны  хүүхдүүдээ гэртээ хараа хяналтгүй орхихгүй байх, пийшэн зуухныхаа аюулгүй байдлыг хангаж гэмтэлтэй зуух хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд коронавирусийн эсрэг Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан хувиарын дагуу амралтын өдрүүдэд  дүүргийн ногоон бүсээр амралт зугаалгаар яваа иргэдийг тараах, бөөгнөрөл үүсгэхгүй байх, үүнээс урдчилан сэргийлэх  ажил явагдаж байна.