ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар 205 оронд бүртгэгдсэн билээ. Түүнчлэн Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах эрсдэл өндөр байгаа аж.

Манай улсын хувьд одоогоор нийт 2272 хүн ажиглалтад бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байгаа ажээ. Монгол Улсад коронавирус хөнгөн хэлбэрээр илэрч, эмнэлзүйн хувьд бүдэг байгаа тул вирус нууц үедээ тархах эрсдэл өндөр гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа гэлээ. Иймээс иргэн бүр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ын Хэлтсийн дарга Д.Нарангэрэл санууллаа.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-УБ онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс түүврээр сорьц авч үзэхэд коронавирус илрээгүй. Тусгаарлагдаж, хянагдаж байсан хоёр турк иргэнээс коронавирус илэрсэн” хэмээн мэдээлсэн юм. Ингэснээр Монгол Улс дахиад 12 тохиолдолтой боллоо. Учир нь өчигдрийн байдлаар хоёр иргэнийг эдгээж гаргаад байсан билээ.