ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Стандартын шаардлага хангаагүйгээс 17 хүн үйлдвэрийн осолд өртжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хөдөлмөр хамгааллын дүрэм журамыг баримтлах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас долоон үйлдвэрлэлийн осол гарч 17 хүн өртсөн аж. Тухайлбал, барилгын салбарт дөрвөн осол гарч 10 хүн өртсөнөөс нэг хүн нас барсан, есөн хүн гэмтсэн, хөнгөн гэмтсэн байна. Харин хүнсний салбарт нэг хурц хордлого гарч таван хүн өртсөн ажээ. Бусад салбарт хоёр осол гарч хоёр хүн өртсөнөөс нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Үүний 85.7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, 1 буюу 14.3 хувь нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой байна.