ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт 15-17 градус дулаан байна

Т.САНДАГ-ОЧИР
2020-04-03

Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангайн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор  шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.