ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ: Хөл хориог дахин нэг сараар сунгалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Шинэ төрлийн коронавирус /covid-19/ эрчимтэй нэмэгдэж буй улс орнуудын жагсаалтад ОХУ бүртгэгдэж буй. Тодруулбал, тус улсад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж 3548-д хүрчээ. Үүнээс 30 хүн нь нас бараад байгаа юм. Түүнчлэн, Монгол Улстай хил залгаж буй ОХУ-ын муж, хязгааруудыг авч үзвэл, Буриад улсад 33 тохиолдол, Эрхүү мужид долоон тохиолдол, Алтайн хязгаарт дөрвөн тохиолдол, Забайкалскийн хязгаарт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин яаралтай шийдвэр гаргаж, нийт иргэдээ дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр нь цалинтай амраах шийдвэр гаргасан аж. Энэ үеэр ажилтай хүмүүсийн цалинг хэвийн олгох бөгөөд иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах ёстой гэж үзжээ. Мөн ОХУ-ын Статистикийн байгууллага ирэх аравдугаар сард болох товтой Хүн амын тооллогыг мөн хойшлуулж,2021 онд зохион байгуулах саналыг гаргаж байгаа.

Тус улсын тухайд халдвараас сэргийлэх үүднээс нэг долоо хоногийн хугацаанд амраахад халдвараас сэргийлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байсан учраас хөл хориог сунгах нь зүйтэй гэж үзжээ. Мужийн захирагчдад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эрхийг нь олгосон байна.