ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ

O.Admin
2020-04-03

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд хүн амины онц ноцтой хэрэг гарсан бололтой. Тодруулбал, тус сумын харьяат 34 настай М гэгч дагавар охиноо хоолойн тус газар нь хоёр удаа хутгалж хөнөөгөөд оргон зайлжээ.

Улмаар сэжигтэн этгээд ууланд бүгэж байхдаа өөрийгөө боомилж амиа хорлосон гэх мэдээлэл олдлоо. Хэргийн газарт ажиллахаар аймгийн Цагдаагийн албан хаагчид шуурхай баг гарган очсон бөгөөд юуны учир дагавар охиноо хөнөөсөн нь тодорхойгүй байгаа юм.