ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр дахин 14 хоног карантинд орж, өвчтөнүүдийг эмчилнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон “Сөүл” группын Ерөнхийлөгч Д.Өнөрболор нар өнөөдөр БНСУ-д үйлдвэрлэсэн “ковид-19” вирусийг далд үед нь ч оношилдог 1000 ширхэг оношлуурыг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүд гардуулан өгсөн юм. Мөн тусгаарлалтад байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад зориулсан хамгаалах хувцасны талаар ч дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Тусгаарлалтад байгаа болон өвдсөн иргэд, мөн эмчилж, асарч байгаа ажилтнуудынхаа эрүүл мэндэд хамгийн их анхаарал хандуулах ёстой шүү. Бид ч энэ талаар анхаарч ажиллана. Дархлаа дэмжих витамин, аньс, чацаргана зэргийг сайн өгөөрэй” гэсэн юм. Харин ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Тусгаарлагдсан иргэдийн төлөө 330 орчим эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна.

Мөн өвдсөн иргэдийг Ц.Чинбаяр ахлагчтай долоон хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэн тусгаарлагдсан эмчилж байгаа. Ц.Чинбаяр эмч дахин 14 хоног тусгаарлагдаж өвчтөнүүдийг эмчлэхийг зөвшөөрсөн. Мөн ар гэрийнхэн нь ч тусгаарлалтаа сунгаж, өвчтөнүүдээ эмчлэхийг нь зөвшөөрсөн. Тэнд байгаа асрагч, сувилагч, эмч нар бүгд эрсдэл дунд бий. Өдөрт хэдэн удаа хамгаалалтын хувцсаа солихыг мэдэхгүй учраас хувцас, оношлуур илүүдэхгүй юм” гэлээ. Ц.Чинбаяр нь сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн эмч нарын нэг бөгөөд Ховд аймгийн харьяат аж. ХӨСҮТ-д олон жил ажиллаж буй мэргэжилдээ эзэн болсон чадварлаг эмч нарын нэг ажээ.