ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь тодорхойгүй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-03

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ё.Баатарбилэг сайд мэдээлэхдээ Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног хичээл тасарч байна. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж байгаа. Мөн энэ хугацаанд 3.020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэжээ. 

Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий. Гэвч хамгийн чухал нь эцэг эх хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах нь хичээлийн үр дүнг харуулна. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна" гэв

Мөн ЭЕШ-д 16.911 хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд цахим бүртгэлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл бүртгэж хаах аж. Хэдийгээр сурагчид тэнхимийн хичээлийг үзэхгүй цахим сургалтыг авч байгаа ч, энэ нь ЭЕШ-ыг хойшлуулах шалтгаан болохгүй учраас товлосон хугацаанд зохион байгуулна гэлээ. Судлагдсан хөтөлбөрийн хүрээнд шалгалтын материалыг боловсруулж байгаа учир цахим хичээлээ таслахгүй үзээд явсан хүүхдүүдэд ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй гэдгийг онцоллоо.