ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ: Вирусээр амиа алдсан иргэдээ дурсаж, гашуудна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Хаврын дунд сард ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэдэг учиртай. Энэ өдөр бурхан бологсдынхоо хойдод буян үйлдэж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг

Тэгвэл маргааш болох Ханш нээх өдрийг Хятад улс даяар бvх нийтийн гашуудлын өдрөөр зарлажээ. Дөрөвдүгээр сарын 4-ны 10:00 цагаас Хятадын ард иргэд гурван минут чимээгүй зогсож, эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ автомашин, галт тэрэг, усан онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах онцгой vеийн аваарын дохиог дуугаргах юм байна.

Энэхүү гашуудлын арга хэмжээнд бүх Хятадын ард түмэн оролцох бөгөөд гэрээсээ, албан байгууллагаасаа, мөн гудамжинд гарч зогсон эмгэнэл илэрхийлэх юм байна.