"Никитон" хамтлагийн тоглолтыг "Боловсрол" телевизээр хүлээн авч үзээрэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Монгол Улсын  гарьд Б.Гончигдамба тэргүүтэй залуучуудын зохион байгуулж буй "Монголдоо хайртай" аяны хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 03-нд 20.00 цагаас Монголын рок поп хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон алдарт "Никитон" хамтлагийн бүрэн хэмжээний шоу тоглолт "Боловсрол" суваг телевизийн эфирээр онлайн хэлбэрээр хүрэх гэж байгаа аж.

Дэлхийн олон оронд тархаж, Монгол Улсад бүртгэгдсэн цар тахал "Шинэ коронавирус" болон хаваржилт хүндэрч "Зуд" нүүрлэсэн аймаг, сумдын малчид, иргэд, төрийн албан хаагчиддаа сэтгэлийн дэм өгөх зорилгртой тус аян болон тоглолтод олон арван байгууллагууд, иргэд нэгдэж дэмжин ажиллаж байгаа бөгөөд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргөх юм байна.

"Монголдоо хайртай" тоглолтыг "Боловсрол" суваг телевиз, "Ard News", "Монголдоо хайртай" фэйсбүүк хуудсуудаар хүлээн авч үзээрэй.