ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Энхтүвшин: Миний хүү ар, өврийн хаалгаар ирээгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хүүгээ тусгай үүргийн онгоцоор авчирсан гэх мэдээлэл соошл орчинд болон мэдээллийн сайтуудаар цацагдсан.

Тэгвэл энэ асуудалд Шадар сайд өнөөдөр албан ёсоор хариулт өглөө. Тэрбээр, “Ирсэн нь үнэн. Москва-Герман-Москвагийн онгоцонд сууж ирсэн. Тус онгоцонд 231 зорчигч ирсэн. 20 орчим зорчигч дутуу ирсэн. Урдуур очер дайрсан асуудал байхгүй. Өөрөө билетээ бичүүлээд тойрсоор байгаад ирсэн. Хэн ч ирсэн байлаа гээд даргын хүүхэд цаашаа гэж хэлэхгүй. Би лав тэгж хэлж чадахгүй. Хүний өмнүүр очер дайраагүй. Ар өврийн хаалгаар ирээгүй.

Онгоцонд хууль журам зөрчсөн үйлдэл гаргаагүй юм. АНУ-д сурдаг юм. Би мэдээгүй гэх мэтээр яриагүй. Соошл орчинд миний өмнөөс яриад хариулт өгсөн увайгүй үйлдэл гарсан” хэмээлээ. Мөн бусад улс орнуудад ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал ихэссэн учраас эх орноо тэмцсэн иргэн бүхнээ авчрахын тулд ажиллаж буйгаа хэлэв. Гэвч АНУ, Канад, Англи зэрэг улс орнууд руу шууд нислэг байхгүй учраас хүндрэл бэрхшээл гарч буйг мөн дуулгалаа. Тиймээс бусад улс орноор дамжин орж ирж байгааг дуулгав. Зарим улс орнууд гарч болохгүй, оруулахгүй гэсэн учраас хүндрэлтэй байна гэлээ.