ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдварын тохиолдлын тоо 8,2%-иар нэмэгджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-04

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдлын тоо 8,2%-иар нэмэгдэж, нас барсан хүний тоо 11%-иар нэмэгдэж 59.1 мянгад хүрээд байна.

Халдварын нийт тохиолдлын тоогоор тэргүүлж байгаа АНУ-д өнгөрсөн хоногт шинээр 32.1 мянган тохиолдол бүртгэгдэж, өдөрт 13.1%-иар нэмэгджээ.
Монгол Улсын хил залгаа болон ойрын хөрш орнуудын халдварын тархалтын нөхцөлийг авч үзвэл:
- ОХУ-д +601 тохиолдол нэмэгдэж 4.149;
- Казахстанд +29 шинэ тохиолдол, нийт 464;
- Өмнөд Солонгост +86 шинэ тохиолдол, нийт 10.1 мянга;
- Японд +119 шинэ тохиолдол, нийт 2,617;
- Хятад улсад +31 шинэ тохиолдол, нийт 81,6 мянган тохиолдол бүртгэгджээ.
Мөн Киргизэд шинээр +14 тохиолдол нэмэгдэж нийт 130, Кубад +36 тохиолдол нэмэгдэж нийт 269, Камбожид +4 тохиолдол нэмэгдэж нийт 114 тохиолдол бүртгэгдсэн байна.
Азийн Лаос улсад нийт 10, Непал улсад 6, Бутан улсад нийт 5 тохиолдолтой байна.