ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-04

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 3-р сарын 2-ноос 25-ны өдрийг хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх мал бүхий 123 өрхийн 2.132 үхэр, 2.977 хонь, 2.287 ямаа, 16 гахай нийт 7.412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.

Вакцинжуулалтыг хийхдээ стандартын дагуу зориулалтын хөргүүрийг ашиглан вакцины хадгалалт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллав. Мөн өрх бүрээр жагсаалтыг хөтлөн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хийж, дүүргийн мал эмнэлгийн тасгаас байнгын зөвлөгөө өгсөн аж.