ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Токиогоос ирсэн иргэдээс коронавирус илрээгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-05

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй. Мөн “Амар” зачин буудалд тусгаарлаад байсан 169, “Цэргийн төв” эмнэлэгт байсан 74, “Зүчи” зочид буудалд байсан дөрвөн иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Түүнчлэн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан" гэлээ.