ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ойн эргүүл”-ийнхэн иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмжийг хүргэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-05

"Ойн эргүүл" хэмээх нэгдсэн үйл ажиллагааг Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос хууль бусаар, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх зорилгоор эргүүл шалгалтын ажлыг гүйцэтгэсэн аж. Түүнчлэн "Ойн эргүүл" үйл ажиллагаагаар иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөмж хүргэх юм байна.