ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-ын онлайн бүртгэл энэ сарын 15-ны өдөр дуусна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-05

ЭЕШ-ын онлайн бүртгэл энэ сарын 15-ны өдөр дуусна. Энэ онд 16 мянга 911 шалгуулагч бүртгүүлсэн байна. Үүнээс өмнөх оны 1803 шалгуулагч байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй гурван шалгуулагч бүртгүүлсэн аж. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахгүйгээр долдугаар сарын 02-ноос 5-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн бүртгэлийн явц тааруу байгаа. Мэдээж энэ нь танхимын сургалт яваагүйтэй холбоотой. Төгсөх ангийн сурагчдадаа зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээл, LIVE хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт, суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (ном&DVD)-ыг бэлтгэн ирэх долоо хоногоос салбар яамнаас тараах аж.