ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН, АН, МАХН-ын мөрийн хөтөлбөр аудитын шалгалтад тэнцсэнгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-06

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өнгөрөгч сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулах талаар тусгасан билээ. Энэхүү заалтын дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл ҮАГ-аас дээрх 19 мөрийн хөтөлбөрийг хянаад дөрвөн эвсэл, найман намын нийт 12 мөрийн хөтөлбөрт тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг хүргүүлсэн аж.

Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН, АН, МАХН  зэрэг нийт 12 нам,  эвслүүдийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй ажээ. Түүнээс  Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байна.