ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Төсөвт тодотгол хийхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-06

УИХ дахь МАН бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас коронавирусийн халдварын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх долоон арга хэмжээг дэмжиж байна. Өнөөдөр төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй. Засгийн газрын энэхүү төслүүдийг энэ долоо хоногт батлах шаардлагатай гэж үзлээ.

Тухайлбал, төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ажилчид болон төрөөс ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүдийг шимтгэл, татвар чөлөөлөхгүй гэж орж ирснийг санал гаргаж, төрөөс ажил гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүдийг  чөлөөлөх саналыг бүлгээс оруулж байна.  Цаашид ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудалд МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, ялгаварлахгүй, бүх аж ахуй нэгжийг хамруулах чиглэлээр судлахаар боллоо. Мөн  их, дээд сургуулиудыг НДШ-ээс чөлөөлж, хамруулах нь зүйтэй гэж үзлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар банкны шинэчлэл хийх чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн юм.