ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

0.7 га газрыг 14 мянган төгрөгөөр ариутгана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж эхлээд сар гаруй болсон. Эхний ээлжинд хотын төв хэсгийг ариутгасан бол одоо орон сууцны хороолол дахь тоглоомын талбай, төвлөрсөн хогийн цэгээс гадна техник орж гарах боломжгүй нүх сүв бүрийг ариутгаж буй юм.

Нийтийн эзэмшлийн талбайг нийслэлээс компаниудтай хамтран үнэгүй ариутгаж байгаа бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төлбөртэй үйлчилгээ үзүүлж байгаа юм. Хот тохижилтын том оврын машин орж гарах боломжтой зам талбай, орчныг агаараар шүршиж ариутгажээ. Харин орц гарц муутай газрыг компанийн ажилтнууд явганаар ариутгаж байгаа аж.

Энэ талаар ариутгал хийж буй “Түвшинбилэг төгөлдөр” компанийн ариутгагч Б.Отгонбаяр мэдээлэхдээ “Ариутгалыг нэг төрлийн бодисоор хийж байна. Klorsept 17 бодисыг 0.02 процентоор тооцож таван литр усанд нэг ширхэг шахмал хийж ариутгаж байгаа. Явганаар буюу гэр хорооллыг ариутгахдаа үлээдэг мотор ашигладаг. Ойр хавийнх нь худгаас усаа аваад явдаг. Өдөрт хоёр хороог ариутгахад тонн ус зарцуулдаг. 1000 мкв ариутгахад 500 литр ус орж байна.

Klorsept 17 бодис нян бактерыг тэр дор нь устгаж агаарт мананцар үүсгэж буцаад буухдаа хөрсөн дээрээ тунадас маягийн ус болж буудаг. Энэ хугацаанд төрөл бүрийн нян бактерыг устгах чадвартай. Ихэнх тохиолдолд 14 хоногийн давтамжтай хийдэг ч өнөөгийнх шиг онцгой нөхцөлд долоо хоногийн зайтай ариутгал хийж байна. Дөрөвдүгээр сарын 8-наас гурав дахь давтан ариутгал хийнэ” гэжээ.  Харин иргэн аж ахуй нэгжүүдэд нэг мкв талбайг 200 төгрөгөөр тооцож ариутгал хийж байгаа нь 50 хувийн хөнгөлөлттэй үнэ гэдгийг ариутгалын компанийн ажилчид хэллээ. Өөрөөр хэлбэл, 0.7 га газрыг 14 мянган төгрөгөөр ариутгаж байгаа аж.