ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Импортын ногооны татварыг 30 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун болон А.Сүхбат нар импортын ногооны гаалийн татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьж байгаа талаараа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хуулийн төслийг баталснаар чанартай дотоодын ногоогоор хангагдах боломж бүрдэх юм. Тиймээс энэ хуулийн төслийг хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэнэ. Импортын ногооны гаалийн гнэмэгдүүлж байгаа нь хэсэг ногоочдын эрх ашиг биш. Чанаргүй ногоо гаднаас импортолсноос өвчлөл их байгаа гэж үзэж байгаа юм. Өмнө нь гаалийн татвар 15-20 хувь байсныг 30 хувьд хүргэе гэж байгаа юм. Чанартай ногоог 1100 төгрөгөөр авах уу чанаргүй ногоог 1000 төгрөгөөр аюах уу гэвэл ямар ч хүн эхний хувилбарыг сонгоно. Монголд ургадаггүй ногооны татварыг нэмэхгүй. Зөвхөн Монголд ургадаг ногооны нэмэгдүүлэх юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Бид өнөөдөр маш чухал хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улс хорт хавдраар дэлхийд эхний гуравдугаарт орж байгаа нь идэж хэрэглэж байгаа хүнстэй шууд холбоотой. Монгол төр дотоодын хүнсээр иргэдээ хангах зорилго тавиад ажиллаж байгаа. Тиймээс бид монгол ногоогоор иргэдээ хангах бодлогыг зайлшгүй хийх ёстой. Ховд, Увс, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн тариаланчдыг төр засаг бодлогоор дэмжих байх.