ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батзоригийг өнөөдөр шүүнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн  шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатарын шүүхэд 10.00 цагаас болно.  Түүнийг ЖДҮХС-гаас сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан, бусдад олгосон  хэрэгт буруутган шүүж байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм.

Тиймээс Б.Батзориг гишүүний  асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх бөгөөд УИХ-аар хэрхэх эсэх нь шийдэгдэнэ. Түүнчлэн шүүх хуралд шүүгчээр Д.Мөнхтуяа, улсын яллагчаар Р.Батнасан, Б.Долгион, Сайд асан Б.Батзоригийн өмгөөлөгчөөр Б.Мөнхбат нар оролцох аж.