ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 15-нд болно. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 64.1, 66.1, 66.2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, 70 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг өмнө нь хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж, ийнхүү дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хийх аж.