ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дамба-Очир болон Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

УЕП-оос мэдээлэл хийж байна. Тус мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ. Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо компанийг дэмжиж ЖДҮХС-д албан бичиг явуулсан. Эдгээр гишүүнийг бүгдийг нь АТГ-аас дуудаж асуулга асуусан шүү дээ. Бүгд бичиг хийж өгсөн байхад яагаад намайг УИХ-д оруулж ирж байгааг гайхаж байна. Би төрийн ажлыг цэгцлэх, сайжруулах зорилгоор гарын үсэг зурсан 40 гишүүний нэг. Намайг өргөн барьсан болов уу. Түүнээс биш миний хамаатан садны нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор хэлье. Үнэнийг цаг хугацаа харуулах байх” хэмээн мэдэгдэж байсан юм.