ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

УЕП-оос мэдээлэл хийлээ. Мэдээлэлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэг тус тус 2020 оны өнгөрөгч сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэднийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.