ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг түшиглэж станц барина

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой”-н цахилгаан станц барих  шийдвэрлэсэн билээ. Энэ талаар Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “2018 онд “Тавантолгой”-н цахилгаан станц барих асуудлыг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ хугацаанд хоёр талаас нэлээд хугацаанд хамтран ажилласан.

Тодорхой саналууд  гаргаж байсан бөгөөд станц 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй гэсэн саналыг ирүүлсэн. Дэлхийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй өндөр. Мегаватт цахилгаан станц барих өртөг сая евро. Дэлхийн зах зээлээс өндөр  байсан.  Мөн ноогдол ашгийг ухраах нөхцөл байдал үүссэн.

Тиймээс саналыг хүлээн авах боломжгүй байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ойрын дөрвөн жилдээ багтааж, 450 мегаватт цахилгаан станцыг төр, Засгийн газар санхүүжүүлэн барихаар шийдвэрлэсэн. Санхүүжилтийг зээл болон янз бүрийн хэлбэрийг ашиглахаар боллоо.   Цахилгаан станцын ТЭЗҮ-г олон улсын зөвлөх компанитай хамтран боловсруулсан байсныг ашиглах юм байна. Станц 560-600 сая ам.доллараас багагүй хөрөнгөөр босно гэж үзэж буй.  “Оюутолгой” ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байх юм.  Хөрөнгө оруулалтын хувьд “Эрдэнэс тавантолгой”-г түшиглэхээр төлөвлөж байгаа. Хүндрэл гарвал бонд гаргана” гэв.