ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тусгай үүргийн нислэгээр 264 хүн эх орондоо ирнэ

Б.ГАНЗОРИГ
2020-04-08

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм.

БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.