ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Бизнес инкубатор” төвийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Б.ГАНЗОРИГ
2020-04-09

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулсан “Бизнес инкубатар” төвийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төв нь А, Б хоёр блокоос бүрдэж байгаа юм. А блокод сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай сургалтын танхимууд байгаа бол Б блокод орон нутгийн мэдээллийн төв, төрийн нэг цэгийн үйлчилгээ, арилжааны банк, нотариат зэрэг иргэдэд үйлчлэх зориулалттай заал байгаа аж.

Тус сургалт үйлдвэрлэлийн төвийг  4.7 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд цаашид ашиглалт үйлчилгээг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар хариуцна.