ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ нэг шөнийн дотор 1926 иргэнээ “covid-19” вирусээр алдлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

“Ковид-19” буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар АНУ, Испани, Итали, Герман, Франц зэрэг улс орнуудад голомтлон тархсан хэвээр байна.

Нэг өдрийн дотор халдварын тоо 83.457-гаар нэмэгдэж, халдвар авсан иргэдийн тоо дэлхий дахинд 1’511’342-д хүрлээ. Мөн нэг өдөрт 6367 хүн нас барснаар нийт нас барагсад 88’403 болжээ.

Тухайлбал, АНУ нэг шөнийн дотор 1926 иргэнээ алдсан бол Испани 747, Итали 542, Герман 333, Франц 541 иргэнээ тус тус алджээ. Харин халдвар анх бүртгэгдсэн БНХАУ-ын тухайд өчигдөр нэг ч шинэ тохиолдол нэмж илрээгүй бөгөөд мөн нэг ч иргэнээ энэхүү вирусээр алдахгүй хоножээ.

Мөн энэ өвчнөөр хамгийн их хүнээ алдсан улсаар Итали улс нэгдүгээрт жагсаж байна. Тэд өвчлөл бүртгэгдэж эхэлснээс хойш нийтдээ 17669 иргэнээ алджээ. Мөн араас нь АНУ 14736, Испани 14792, Франц 10869 иргэнээ тус тус коронавирусээр алдаад байна. Монгол Улсын тухайд халдварын тохиолдол 16 болсон бөгөөд үүнээс гурав нь эдгэж, тусгаарлалтад шилжээд байгаа юм.