ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЕТГ-аас сонгуулийг хойшлуулах санал асуулга явуулж эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд ард түмэнд хандан уриалга гаргаж, мөнэ энэ сарын 07-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлсэн билээ. Тэрбээр, "Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорил хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрсөн “Covid19” вирусээр өнөөдрийн байдлаар 1.4 орчим сая хүн өвчилж, 80 мянга гаруй нь нас баржээ.

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзсэн.

Тиймээс улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргасан. Уншигч та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал, хэлсэн үг зэргийг уншиж танилцсаны дараа УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал асуулгад оролцох боломжтой юм байна. санал асуулгад доорх линкээр холбогдож https://president.mn/14204 саналаа өгөх боломжтой.