ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

Улсын Дээд шүүх өнөөдөр Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мөн оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.
 

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.