ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: “Алсын хараа 2050” хөтөлбөрт баян, хоосны ялгааг арилгах чиглэлд анхаарал хандуулсан

O.Admin
2020-04-10

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн бодлого тогтворжоогүй 

- Өнгөрсөн 30 жилийг дүгнэхийн тулд бид олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай олон удаа уулзалт хийсэн. ЖАЙКА зэрэг байгууллагад засгийн газрын зүгээс талархал илэрхийлэх нь зүйтэй. Өнгөрсөн 30 жилд засаглал тогтворгүй байсан. Тиймээс төрийн бодлого тогтворжоогүй. Эдийн засаг ч тогтворжиж чадаагүй

Я.Содбаатар: Үндэсний нэгдмэл үзүүлэлтийг хийсэн 

-Парламент  бүрэн эрхийнхээ хугацаанд хэд хэдэн томоохон баримт бичиг оруулж ирсэн. Аль ч улс төрийн хүчин гарч ирсэн хэрэгжүүлдэг байхад анхаарах хэрэгтэй. “Алсын хараа 2050” хөтөлбөрт баян, хоосны ялгааг арилгах чиглэлд анхаарал хандуулж, үндэсний нэгдмэл үзүүлэлтүүдийг хийсэн. 

Н.Оюундарь: Эдийн засагт маш их өөрчлөлт орно

-Дэлхийн дулаарал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттөй холбоотойгоор эдийн засагт маш их өөрчлөлт орно. Хөдөө аж ахуйн талаар асуултууд гарч ирж байна. “Ковид 19”-ийн өөрчлөлтийг бид олж харсангүй. Шинжлэх ухаан технологи, инновацийн талбарт хэрхэн анхаарсан бэ. 

Д.Тэрбигдагва: 53 хувиар хүн ам  өснө гэж төсөөлжээ

- 2050 онд хүн ам таван сая орчим буюу 53 хувиар өснө гээд төсөөлжээ. Шинэ нийслэлийнхээ асуудлыг доривтой тавиад өгч болох уу. Төслийн дөнгөж 6.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байна. Үүнийг анхаарч өгөхийг хүсч байна. 

М.Оюунчимэг: Боловсролын салбарт  реформ  хийе   

-Ажиллах хүчиний дутагдалд орох нь гэж ярилаа. Одоо бид боловсролын салбарт  реформ, өөрчлөлт хийхгүй бол болохгүй.  Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн уялдаа холбоог ойртуулах өөрчлөлт хийхгүйгээр яриад яриад хөгжихгүй.
Б.Пүрэвжав