ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-д хоногт 2108 хүн коронавирусийн халдвараар нас баржээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-11

АНУ-д Covid-19 өвчнөөр 24 цагийн дотор 2108 хүн нас баржээ. Нийт халдвар авсан хүний тоо 500399 болж өссөн байна. АНУ-д баасан гарагт нас барсан хүмүүсийн  тал орчим хувь нь Нью-Йорк мужид бүртгэгдсэн аж. АНУ-д нийт 18693 хүн шинэ коронавирусийн халдвараар нас барснаар удахгүй Итали улсыг гүйцэх магадлалтай байгаа аж. Европын халдварын голомт гэгдэж буй Итали улсад 18849 хүн халдвараар нас барж, 147 мянга гаруй хүн халдвар авчээ. Их Британид 980, Францад 987 хүн өчигдөр халдвараар нас барсан байна.

Латин Америкийн орнуудаас Бразильд халдварын тархалт өндөр байгаа бөгөөд 19638 хүн халдвар авч, 1056 хүн нас бараад байна.

Турк улсад өнгөрсөн шөнөөс эхлэн 31 хотод хоёр хоногийн хатуу хөл хорио тогтоосон бөгөөд үүнээс амжиж хүнсээ цуглуулахаар иргэд дэлгүүрүүдэд бөөгнөрөл үүсгэжээ. Тус улсад өнгөрсөн хоногт нас барсан хүний тоо 98-аар нэмэгдэж нийт 4747 хүн нас бараад байна. Турк улсад нийт 47029 хүн халдвар авчээ.

Дэлхий даяар Сovid-19 цар тахлаар 210 орны 100 мянга гаруй хүн нас барж, 1 сая 600 мянга гаруй хүн халдварлаад байна.