ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоригдлууд гал тавьж хорих ангийн гурван барилга шатжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-11

ОХУ-ын Сибирь бүс нутаг дахь өндөр хамгаалалттай шоронд хоригдлууд бослого гаргаж, гал тавьжээ. Галаас үүдэн хорих ангийн барилгын нэлээд хэсэг нь шатсан байна. Ангарск хотын 15-р засан хүмүүжүүлэх шоронд гарсан үймээн, галын улмаас хэдэн хүн хохирсон нь тодорхойгүй байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоригдлууд өөрсөдтэй нь зүй бус харьцаж байгааг эсэргүүцэн бослого өдөөжээ. Албан ёсны бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэг хоригдлыг харуулууд зодсоны дараа тэрбээр эсэргүүцлээ илэрхийлэн бугуйгаа зүссэн аж.

Галд шоронгийн гурван барилга шатсаны дунд мод бэлтгэх үйлдвэр байжээ.

Тус шорон нь Москва хотоос зүүн зүгт 4000 км зайтай байрладаг ба нийт 1200 орчим хоригдолтой аж.