ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-13

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу энэ долоо хоногт Байнгын хороод чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Дөрөвдүгээр сарын 13-ны даваа гарагт гарагт: • УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд; • УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд; • УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд. Дөрөвдүгээр сарын 14-ний мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн 2020.04.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын тогтоолын төсөл;

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл;

• Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2019.12.13-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2019.12.13-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүн 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан. 3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

• Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

• Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. Дөрөвдүгээр сарын 15-ны лхагва гарагт:

• Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан;

• Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан.

2. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

• Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсох;

• Өргөдлийн байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

• Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/.

4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

• Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Чуулганы нэгдсэн хуралдаан: Дөрөвдүгээр сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт 10.00 цагаас:

• Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

• Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

• Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2019.12.13-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2019.12.13-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүн 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн 2020.04.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын тогтоолын төсөл;

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын рлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл;

• Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл;

• Ерөнхий сайдын мэдээлэл