ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-14

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна. Тодруулбал Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн ажилд сайн дураараа оролцох иргэдтэй хамтран ажиллахадз нээлттэй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх онцоллоо.