ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-15

Ашигт малтмалын газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Улсын хэмжээнд 1300, Улаанбаатар хотод 250 ШТС байгаа. Тэдний ь нөөц балансыг тулгаж байж үнийг эцсийн байдлаар буулгадаг. Бүх ШТС-ын үнийн самбарыг механикаар өөрчилдөг учир энэ ажилд 2-3 хоног шаарддаг. Өнөөдөр авсан мэдээллээр Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан байна. Орон нутгийн үнэ өнөө оройдоо багтаад жигдрээд өөрчлөгдөнө.

Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ COVID-19 халдвартай холбоотойгоор буурсан. Цаашид ямар байх нь ОПЕК-ийн орнуудын олборлолтоо бууруулах эсэх шийдвэрээс хамаарна. Урьдчилсан байдлаар баррель нефтийг 9.5 сая тонноор бууруулахаар ярьж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй. Он гарснаас хойш борлуулалт 30-40 хувь буурсан” гэлээ.