ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ирэх сарын сүүлээр хүлээлгэн өгнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-19

 

Үүний дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын явцыг шалгасан юм. Сэлбэ дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын нэг болох 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 87 хувьтай явж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 30 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх аж. Түүнчлэн хотын дарга “Цаг хугацаандаа амжуулах гээд чанаргүй ажил хийж огт болохгүйг хотын Захирагч сануулаад, “Та бүхэн өөрийнхөө үр хүүхдийг энэ байшинд хичээллэнэ, энэ гудамж талбайгаар гүйж, тоглоно гэдгийг бодолцож, нэг тоосгыг ч байсан стандартын дагуу чанартай өрж, өөриймсөг сэтгэлээр ажиллаарай” хэмээн гүйцэтгэгч компанийнханд захисан байна.