ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалах гэж байгаад баригджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-19

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүлжээ. Эл хэргийг экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд энэ сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлсэн байна. Эл хэргийг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон аж. Уг хэргийг Монгол Улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.