ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Covid-19: Халдварын тоо 2.405.3 мянгад хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-20

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 74.6 мянгаар нэмэгдэж нийт 2,405.3 мянгад хүрчээ.

Нас барсан хүний тоо 4.9 мянгаар нэмэгдэж 164.9 мянгад хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 624.9 мянга, эмчлүүлж буй хүний тоо 1.6 саяд хүрсэн талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн онцоллоо.

Дэлхий нийтийн халдварыг тивүүдээр авч үзвэл:

- Европын улс орнуудад нийт 1,084.2 мянган тохиолдол буюу 45.1 хувь

- Хойд Америкийн орнуудад 808.0 мянган тохиолдол буюу 33.6 хувь

- Азийн орнуудад 333.0 мянган тохиолдол буюу 13.8 хувь

- Африк, Өмнөд Америкийн орнуудад 210.0 мянган тохиолдол буюу 8.7 хувь нь ногдож байна.

Халдварын тархалтаар тэргүүлж буй улс орнууд:

- АНУ шинээр 25.3 мянга, нийт 764.0 мянга, ОХУ-д шинээр 6.1 мянга, нийт 42.8 мянга, Их Британид 5.8 мянга, нийт 120.1 мянга, Испанид 4.2 мянга, нийт 198.7 мянга, Туркт 3.9 мянга, нийт 86.3 мянга, Италид 3.0 мянга, нийт 178.9 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин хөрш болон иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд БНХАУ-д шинээр +16, нийт 82.7 мянга нэмэгдсэн байна. Түүнчлэн, Энэтхэгт шинээр 1,250, нийт 17.6 мянга, Өмнөд Солонгост шинээр 8, нийт 10.7 мянга, Японд шинээр 501, нийт 10.8 мянга, Сингапурт шинээр 596, нийт 6.6 мянга, Казахстанд шинээр 61, нийт 1.7 мянган тохиолдол тус тус бүртгэгджээ.