Ванесса: Чамайг энд байгаад миний гарнаас тавихгүй байсан ч болоосой

Б.ГАНЗОРИГ
2020-04-20

Лос Анжелес Лейкэрс багийн домогт тоглогч Коби Брайнт нисдэг тэрэгний ослын улмаас нас бараад гурван сар өнгөрч байна. Харин өнөөдөр түүний хуримаа хийсэн өдөр тохиож байгаа юм байна. Үүний талаар түүний эхнэр Ванесса Брайнт өөрийн инстеграмдаа ийнхүү бичсэн байна. Тэрбээр “Миний хаан, миний зүрх сэтгэл, миний хамгийн сайн найз. 19 дэх гэрлэлтийн ойн баярын мэнд хүргэе хонгор минь. Би чамайг маш их санаж байна. Чамайг энд байгаад миний гарнаас тавихгүй байсан ч болоосой. Хайртай шүү” хэмээжээ.