ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОБЕГ Дорноговь аймагт ажиллажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-22

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн аж. Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллах үүргийг өгсөн байна.