ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Зочин хүнс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-22

Хиамны цехийн ажилтнууд шалан дээр зайдас хийгээд сууж байгаа зураг нийгмийн сүлжээнд багагүй бухимдал дэгдээсэн билээ. Тэгвэл энэхүү цехэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, "Зочин хүнс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан тул мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагааг нь түр зогсоон зөрчлийн хэрэг нээсэн байна. Одоогоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.